Байршил: Монгол улс, Улаанбаатар
Нийт талбай: 55.122 м.кв
Төслийн хүрээ: Дизайн хөгжүүлэлт
Төрөл: Холимог зориулалттай цамхаг
Он: 2026
Төлөв: Хараахан баригдаагүй
Түлхүүр үг: Холимог зориулалттай, цамхаг
Барилгын бүсчилэл
Төлөвлөлтийн доод (зоорь) давхруудад дулаан авто зогсоол, дугуйн зогсоол, техникийн өрөөнүүд болон зочид буудлын аж ахуйн туслах хэсгүүдийг байрлуулснаар барилгын ашиглалтын тасралтгүй үйл ажиллагаа болон хэрэглэгчдийн тав тухтай байдлыг хангасан. 1-ээс 5 дугаар давхар хүртэлх индэрийн (podium) хэсэг нь уг төслийн олон нийтэд зориулсан гол идэвхтэй бүсийг бүрдүүлнэ. Энэ хэсэгт хүлээн авах гол хэсэг (рецепшн), худалдаа үйлчилгээний талбайнууд, уулзалтын өрөөнүүд, эвент танхим болон ресторанд байрлах ба оршин суугчид болон зочдыг татах цогц орчныг бүрдүүлнэ.
6 дугаар давхарт орчин үеийн фитнес төв байрлах ба 7 болон 19 дүгээр давхарт барилгын инженерийн дэвшилтэт дэд бүтцийг дэмжих техникийн ба мезанин давхруудыг төлөвлөсөн. Оффисын талбайнууд нь 7-гоос 19 дүгээр давхарт байрлах ба уян хатан, орчин үеийн ажиллах орчныг санал болгоно. Сервис апартамент (үйлчилгээтэй орон сууц)-ууд нь 20-оос 22 дугаар давхарт байрлаж, хувийн орон зай, тав тухын өндөр стандартыг хангасан хотын тансаг амьдралын хэв маягийг бүрдүүлнэ.
Зочид буудлын өрөөнүүд 23-аас 31 дүгээр давхарт байрлаж, хотын өнгө төрхийг дээрээс тольдон харах боломжийг олгоно. 32 болон 33 дугаар давхарт зочид буудлын хүлээн авах хэсэг, хотыг панорамаар харах боломжтой ресторан болон лоунж бар байрлах бөгөөд хотын гайхалтай харагдац, дээд ангилалын үйлчилгээг үзүүлнэ. Дээвэр дээр байрлах вертолёт буух талбай нь барилгын үнэ цэнэ, нэр хүнд болон хүртээмжийг улам бүр нэмэгдүүлнэ.
Фасадны зураглал
Фасадны үзэл баримтлал нь өндөр бүтээмжтэй шилэн фасад (curtain wall), нарийн хийцлэлтэй хөнгөн цагаан хавтан болон дулаан туяатай гэрэлтүүлэгч дэлгэцүүдийг хослуулсан. Энэ нь өдөр болон шөнийн хотын өнгө төрхөд идэвхтэй зохицох архитектурын тансаг, дахин давтагдашгүй хэв маягийг бий болгоно.
Архитектурын онцлог хийцлэл
Уг зураг төсөл нь нарийн төлөвлөсөн барилгын эзлэхүүн, фасадны онцлог хуваалт болон ухаалаг барилгын дэвшилтэт технологиудыг нэгтгэснээр орчин үеийн, үр ашигтай, ирээдүйд чиглэсэн бүтээн байгуулалтыг бий болгож байна. Барилгын гоёмсог шийдэл болон нарийн төлөвлөсөн олон функц бүхий хөтөлбөрийнхөө ачаар энэхүү төсөл нь Улаанбаатар хотын өнгө төрхөд шинэ өнгө аяс нэмэх архитектурын шинэлэг барилга болохоос гадна орчин үеийн холимог ашиглалттай бүтээн байгуулалтын шинэ жишгийг тогтооно.