Монголын зураг төсөл зохиогчдын холбоо-ноос зохион байгуулсан гишүүн байгууллагуудын дундах “СПОРТ НААДАМ-2026” 5 төрөлт спортын тэмцээнд “Гангоо Архитектс Энд Инженерс” ХХК-ийн хамт олон амжилттай оролцлоо.
Манай хамт олон спортын төрөл бүрт идэвхтэй оролцож, эв нэгдэл, багаар ажиллах чадвараа харуулсан сайхан тэмцээн боллоо.
Мөн манай дадлагажигч архитектор ширээний теннисний төрөлд амжилттай оролцож хүрэл медаль хүртэн байгууллагынхаа нэрийг өндөрт өргөлөө.
Нийт оролцсон хамт олондоо баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр болон спортын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.