Барилгын дизайны гол үзэл баримтлал нь зүүнээс баруун чиглэлд сунаж тогтсон долгион хэлбэрийн дээврийн элемент дээр төвлөрсөн. Энэхүү “долгионт дээвэр” нь Монголын Говийн элсэн манхан, мөн монгол бүжиг, уран нугаралтаас сэдэвлэгдсэн юм.
Эзэлхүүн төлөвлөлтийн үндсэн зорилго нь барилгын одоогийн фасадыг хадгалан үлдээж, түүнийг шинэ дизайны шийдэлтэй уялдуулахад оршиж байна. Одоогийн барилгын зургаан блок нь шинэ бүтээцийн тулгуур болж, үндсэн орцууд эдгээр хэсгүүдэд байршсан.
