Төслийн нэр: Etugen Student Hub Байршил: Улаанбаатар, Монгол Улс Нийт ашигтай талбай (GFA): 616 м.кв Хамрах хүрээ: Концепц дизайн, урьдчилсан зураг төсөл, нарийвчилсан зураг төсөл Төрөл: Боловсролын Төлөв: Ашиглалтад орсон Он: 2022 Гол концепц: Оюутнуудад зориулсан шинэ орчин, хамтын төв

Student Hub нь хичээлийн бус цагаар оюутнуудад тав тухтай орчин бүрдүүлж, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор төлөвлөгдсөн.

• Төлөвлөж буй барилга нь Төв усан бассейны цогцолборын баруун талд байрлах бөгөөд газрын гадаргаас хагас ил гарсан, хагас суулгасан хэлбэртэй байна. Төслийн гол зорилго нь одоо байгаа барилгын дүр төрхийг алдагдуулахгүйгээр, харин харилцан дэмжсэн архитектурын орон зайг бий болгох явдал юм. Барилгын урд ба арын хэсгийг намсган, гол хэсэг рүү налуу замаар байгалийн жамаар нэвтрэх боломжтойгоор төлөвлөсөн.

• Дээврийг барилгын тав дахь фасад гэж үзэн зохион байгуулсан. Энэ үзэл баримтлалын хүрээнд оюутнууд чөлөөтэй зорчиж, харилцах, сууж амрах, уулзалт цуглаан хийх боломжтой орон зайг бүрдүүлнэ. Дээврийн талбай нь зөвхөн амрах бус, мөн уулзалт, арга хэмжээ зохион байгуулах зориулалттай бүс байх юм.

• Барилгын дотоод орон зай нь нээлттэй төлөвлөлттэй бөгөөд төрөл бүрийн арга хэмжээний хэрэгцээнд нийцүүлэн чимэглэн тохижуулах боломжтой. Хурал, үзэсгэлэн, концерт, лекц, семинар зэрэг урлаг, соёлын сургалт, арга хэмжээг зохион байгуулахад тохирсон уян хатан зохион байгуулалттай. Үүнээс гадна кофе булан, интернэт булан, нээлттэй лекцийн бүс, номын сангийн булан, хаалттай уулзалтын өрөөнүүд, оюутны клубуудын воркшоп орон зайг багтаасан. Энэхүү төв нь их сургуулийн зүрх болсон, оюутнуудад зориулагдсан анхны барилга болохоор төлөвлөгдсөн.