Төслийн нэр: Түмэн Эх чуулга
Байршил: Монгол улс, Улаанбаатар
GFA: 1.100 sqm
Төслийн хүрээ: Интерьер дизайн
Төрөл: Худалдаа, үйлчилгээ
Төлөв: Дууссан 
Эхэлсэн он: 2023

Барилгын дизайны гол үзэл баримтлал нь зүүнээс баруун чиглэлд сунаж тогтсон долгион хэлбэрийн дээврийн элемент дээр төвлөрсөн. Энэхүү “долгионт дээвэр” нь Монголын Говийн элсэн манхан, мөн монгол бүжиг, уран нугаралтаас сэдэвлэгдсэн юм.

Эзэлхүүн төлөвлөлтийн үндсэн зорилго нь барилгын одоогийн фасадыг хадгалан үлдээж, түүнийг шинэ дизайны шийдэлтэй уялдуулахад оршиж байна. Одоогийн барилгын зургаан блок нь шинэ бүтээцийн тулгуур болж, үндсэн орцууд эдгээр хэсгүүдэд байршсан.