Төслийн нэр: Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн
Байршил: Монгол, Улаанбаатар
GFA: 35 ha, business tower 9770 sqm
Хамрах хүрээ: Master plan, concept design
Төрөл: Office, Residential
Статус: Competition, 2nd place
Эхэлсэн он: 2021
Концепц: Leisure, Park, Cultural, All Day Events

Төслийн талбай нь хотын төвөөс ойролцоогоор 13 км зайд орших, шинээр хөгжиж буй Яармаг дүүрэгт байрлана. Ерөнхий төлөвлөгөөний дизайны гол зорилго нь соёл, боловсрол, худалдааны орон зайг уялдуулсан “үйл ажиллагааны тойрог” (loop of activities)-ийг бүрдүүлж, иргэдэд “нэг өдрийг үнэ цэнтэй өнгөрүүлэх” мэдрэмжийг төрүүлэхэд чиглэгдсэн.

• Энэхүү ерөнхий төлөвлөгөөний үндсэн зорилт нь ногоон бүсээр дэмжигдсэн, хотын оршин суугчдыг татах шинэ амьдралын хэв маягийн төв-ийг бий болгох явдал юм.

• Тус ногоон талбайг ногоон парк, амралт зугаалгын бүс, ботаникийн цэцэрлэг, дурсгалын парк, усан байгууламжууд, оффис, зочид буудал, урлаг, гар урлалд чиглэсэн худалдаа, үйлчилгээний бүс, бизнес төв, соёлын дотор болон гадаа үйл ажиллагаа, спортын арга хэмжээнүүдийг багтаасан байдлаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр олон зориулалттай үйл ажиллагаанууд нь явганаар хүрэх боломжтой байдлаар уялдаж, зочдод зориулсан орчныг бүрдүүлэн, томоохон олон нийтийн цогц нийгэмлэг болон хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ.

• Дизайны гол санаа нь үйл ажиллагаануудыг тус тусад нь блокоор тусгаарлах бус, харин явганаар хүрэх нэг цогц орчинд нэгтгэх явдал юм. Ингэснээр зочдын тасралтгүй урсгалыг бий болгож, түрээслэгчдийн хувьд чухал хөшүүрэг болох нөхцөл бүрдэнэ.

• Бүх үйл ажиллагаанууд нь 5 метрийн өргөнтэй, олон зориулалттай замаар (явган зорчигч, дугуй, шаардлагатай тохиолдолд гольф карт) харилцан холбогдоно.