Монголын архитектурын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт

Монголын архитектурын өвийг хамгаалах, сэргээн засварлах, хадгалан үлдээх асуудал нь өнөө цагт улам бүр чухал ач холбогдолтой болж байна. Энэ хүрээнд зохион байгуулагдсан “Монголын архитектурын өвийн сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын эргэн тойронд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг нь салбарын залуу мэргэжилтнүүдийн туршлага, судалгаа, бодит кейсүүдийг олон нийтэд хүргэсэн онцлогтой арга хэмжээ боллоо.

 

Манай “Гангоо Архитектс Энд Инженерс” ХХК-ийн зөвлөх инженер Б.Ганбаяр нь “Соёлын өвийн хуучин барилгыг хүчитгэх замаар авч үлдэх боломж” сэдвээр илтгэл тавьж, хуучин барилга байгууламжийг нураах бус, инженерийн шийдлээр хүчитгэн, анхны үнэ цэнийг хадгалан үлдэх боломж, аргачлалын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

 

Уг илтгэлийн үеэр бодит жишээ, техник шийдлүүдийг танилцуулж, оролцогчдын дунд идэвхтэй хэлэлцүүлэг өрнөсөн нь соёлын өвийг хамгаалах асуудалд олон талын оролцоог чухалчлах хэрэгтэйг онцолсон ач холбогдолтой байв.

 

Цаашид манай хамт олон архитектурын өвийг хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр мэргэжлийн хувь нэмрээ оруулж, тогтвортой хөгжлийг дэмжсэн шийдлүүдийг хэрэгжүүлэхэд анхааран ажиллах болно.