МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛИЙН 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ОРОЛЦЛОО

Монголын Архитекторуудын Эвлэл үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээнд Гангоо Архитектс энд Инженерс ХХК-ийн хамт олон оролцож, архитектурын салбарын үе үеийн төлөөлөл, мэргэжилтнүүдтэй нэгэн дор цуглан, салбарынхаа түүхэн ойг хамтдаа тэмдэглэлээ.

Энэхүү арга хэмжээ нь Монголын архитектурын салбарын хөгжил, ололт амжилтыг эргэн дурсахын зэрэгцээ салбарын мэргэжилтнүүдийн эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын хөгжил дэвшлийн талаар санал бодлоо солилцох үнэ цэнтэй үйл явдал боллоо.

Бид Монголын архитектурын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн үе үеийн архитектор, инженер, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ салбарынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан, хамтдаа урагшлахын төлөө үргэлжлүүлэн ажиллах болно.

Монголын Архитекторуудын Эвлэлийн түүхт 70 жилийн ойн баярын мэнд хүргэе!