• Хүүхдийн соёлын цогцолбор нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлах бөгөөд 1.1 га талбайд төлөвлөгдсөн.
• Тус цогцолбор нь Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сан барилга болон хүүхдэд зориулсан ландшафт, тоглоомын талбай-гаас бүрдэнэ. Төв нь байршлын орчин, түүхэн болон соёлын нөхцөлийг хүндэтгэн, орчин үеийн чиг хандлагыг шингээсэн шийдлээр төлөвлөгдөж, хүүхэд болон гэр бүлийнхний хувьд татагдахуйц очих цэг болохыг зорьж байна.
• Төслийн нийт ашигтай талбай (GFA) ойролцоогоор 20,000 м.кв бөгөөд газрын түвшнээс дээш 2–6 давхар бүхий шаталсан бүтцээр төлөвлөгдсөн. Төв үзэл баримтлал нь төвийн бүх хэсэг хүн бүрт хүртээмжтэй байхаар зохион байгуулагдаж, дотор болон гадна орчинд “аялал мэт орон зай”-г бүрдүүлэхэд чиглэгдсэн.




